Эко систем гэж юу вэ?

Энэхүү постоороо инновацийн экосистемийн талаар товч бичиж оруулахаар шийдлээ. Товчхондоо шинэ санаа хэрхэн амжилттай хэрэгжиж бизнесийн харилцаанд орж инноваци болоход чухам юу нөлөөлдөг вэ гэсэн асуултанд харуулахыг зорилоо. Хүмүүсийн дунд нээлт(Invention) болон инноваци(Innovation) хоёрыг андуурч ойлгох нь элбэг байдаг. Нээлт бол шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, процессийн талаар анхлан санаа төрөхийг хэлдэг бол инноваци нь уг бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд анхлан нэвтрэхийг хэлнэ.

Тэгэхээр инноваци мэндлэхэд хоорондоо харилцан холбоо бүхий олон талууд оролцдог. Товчхондоо үүнийг инновацийн экосистем гэж нэрлэдэг. Тухайлбал их дээд сургуулиуд, бизнесийн бойжуулагчид, бизнесийн хурдасгагчид, хөрөнгө оруулагчид болон зах зээл гэх мэт. Эдгээрийг жишээгээр тайлбарлавал 10000 орчим санаа их дээд сургууль, судалгааны түвшинд хэлэлцэгддэг гэж үзвэл, үүнээс 100 орчим нь дараагийн үе шат буюу Start Up үе шат руу ордог, үүнээс 10 санаа нь цааш амжилттай үргэлжилж Scale up түвшин рүү ордог бол эдгээрээс зөвхөн 1–2 санаа нь бизнесийн өсөлтийн түвшин рүү ордог гэж үздэг байна.

                                                                                                                                                                                                                   эх сурвалж:https://medium.com/@gantogoo