Зэсийн тухай

   Зэс нь зөөлөн металл бөгөөд маш сайн цахилгаан дамжуулах чадвартай тул цахилгаан болон дулаан дамжуулагч, барилгын материал мөн төрөл бүрийн хайлш гарган авахад хэрэглэдэг. Зэс нь байгаль дээр нэмэлт боловсруулалтгүйгээр шууд ашиглаж болохуйц байдалтай олддог цөөн металлын нэг юм. Зэс нь хүн төрөлхтний боловсруулж сурсан анхны металл бөгөөд хүмүүс зэсийг анх МЭӨ 5000 онд хүдрээс нь хайлуулан ялгаж, МЭӨ 4000 онд хэвэнд цутган хэлбэр оруулж, МЭӨ 3500 онд цагаан тугалгатай холин анхны металлын хайлш хүрлийг гарган авчээ.

Зэсийн ашиг тус нь илүү ногоон, эрүүл ирээдүйг бий болгоно.

Радиаторын хоолойг зэсээр хийснээр:

  • Дулаан дамжуулалтыг өндөрсгөдөг
  • Дулаанаа удаан барьдаг
  • Зэвэрдэггүй
  • Бактер устгадаг
  • Элэгддэггүй
  • Хүмүүс болон хүрээлэн орчинд хор хөнөөлгүй